edu_master_logoedu_master_logoedu_master_logoedu_master_logo
  • СУРГУУЛЬ
    • Их сургууль
    • Мэргэжлийн коллеж
    • Хэлний бэлтгэл
    • Хөтөлбөрүүд
  • EDU зуучлал
  • EDU академи
  • EDU ажил
    • Олон улсын
    • Дотоодын
    • Дадлага
    • Онлайн
    • Судалгаа
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • 📞 Холбоо барих
  • English
✕

EDU академи

online-training

PTE (Pearson Test of English)

Их Британийн Pearson боловсролын байгууллагаас зохион байгуулж авдаг Австрали, Англи, Ирланд, Канад, Шинэ Зеланд зэрэг 70 гаруй улсын сургууль болон цагаачлалын албадууд хүлээн зөвшөөрдөг IELTS, TOEFL IBT шалгалтуудтай ижил Англи хэлний түвшин тогтоох олон улсын стандарт шалгалт юм. Оксфорд, Харвард Иелийн их сургууль зэрэг их дээд сургуулиуд болон дэлхийн 3300 гаруй сургууль коллежууд хүлээн зөвшөөрдөг тус шалгалт нь 100% компьютер дээр суурилсан, жилд хэдэн ч удаа өгөх боломжтой, 24 цагийн өмнө баталгаажуулаад өгч болдог, хариу нь 72 цагийн дотор гардаг зэрэг давуу талуудтай. Тус шалгалт нь PTE academic, PTE general гэсэн 2 төрөлтэй байдаг.
interview

IELTS

IELTS (International English Language Testing System) Их Британи Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education зэрэг байгууллагуудаас зохион байгуулж авдаг олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм. IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Тус шалгалт нь IELTS academic болон IELTS general гэсэн 2 үндсэн төрөлтэй: Ерөнхий IELTS-ийн шалгалт Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали , Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий EILTS-ийн шалгалтыг өгдөг. Академик IELTS-ийн шалгалт Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхүү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой. Академик IELTS-н шалгалтын оноог Австрали, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хүлээн зөвшөөрдөг. Мөн АНУ-н 3000 гаруй их дээд сургуулиудад тус шалгалтын оноогоор элсэн орох боломжтой.
information

TOEFL

Энэхүү шалгалт нь эх хэл нь англи хэл бус орны иргэдэд зориулсан англи хэлний түвшин тогтоох шалгалт юм. Америкийн Нью Жерси мужийн Принстоны Education Testing Service (ETS) хэмээх боловсролын байгууллагаас TOEFL -ийн шалгалтыг зохион байгуулж авдаг. ETS буюу боловсролын тестийн байгууллага энэ шалгалтыг 1965 оноос эхлэн авч эхэлсэн. Жил болгон TOEFL ийн шалгалтыг дэхий дээр 1250 гаруй тестийн төвд бараг 1 сая хүн өгдөг юм. АНУ болон Канадын 2500 орчим коллеж болон их сургууль нь англи хэлээр ярьдаггүй орнуудын оюутнуудаас тухайн сургуульд элсэх нэг шалгуур болгож энэхүү шалгалтыг авдаг юм. 2 төрлийн TOEFL test байдаг. IBT (Internet Based Test)- Интернетэд суурилсан тест бөгөөд дэлхийн ихэнхи оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг .PBT (Paper Based Test)- Интернетээр тэст өгөх боломжгүй газруудад цаасан дээр бичгээр авдаг тест тайвань , сингапур гэх мэт орнуудад хүлээн зөвшөөрдөг.

ЭДҮМАСТЕР КОНСАЛТИНГ ГРУПП ХХК

  • Facebook
  • Instagram
  • X
  • LinkedIn
  • YouTube
Хаяг

Office-103 Baga toiruu 43, 6th khoroo, Sukhbaatar District, 212513 Ulaanbaatar City, Mongolia

Suite 18, building-4, 17th floor 727 Collin’s Square. Dockland Melbourne. 3000. VIC

Цагийн хуваарь

Monday - Friday:
09:00 AM - 06:00 PM

© 2022 EDUMASTER | Бүх эрх хуулиар хамгаалагдсан | Хөгжүүлсэн Робот Софт ХХК
      • ХОЛБОО БАРИХ

        И-мэйл илгээх