Эдүмастер Консалтинг Групп ХХК нь боловсролын салбарт шинэлэг, хэрэгцээнд суурилсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хувь хүн болон боловсролын байгууллагын хэрэгцээ онцлогт нийцсэн олон улсын боловсролын стандарт системийг соёлын онцлогтоо нийцүүлэн нэвтрүүлэх, англи хэлний шалгалтанд бэлтгэх сургалт явуулах чиглэлээр мэргэшсэн байгууллага юм.

Эрхэм зорилго

Боловсролын салбарт чанартай үйлчилгээ, инновац, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, суралцагчид, боловсролын байгууллагууд болон мэргэжилтнүүдийн өсөлт, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах

Алсын хараа

Суралцагчид, мэргэжилтнүүдийг дэлхийн боловсрол, карьерын боломжуудтай холбодог, шилдэг боловсролын зөвлөх компани болох 

Үнэт цэнэ

Мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, шударга ёс зүй, хэрэглэгч төвтэй хандлага, хамтын ажиллагаа

 

Үйл ажиллагаа

EDU Agent | Боловсролын зөвлөгөө мэдээлэл

  • Мэргэжил сонголтонд туслах
  • Гадаадад их дээд сургууль, хэлний курст зуучлах, визаны цогц үйлчилгээ үзүүлэх
  • Богино хугацааны сургалт-аялал зохион байгуулах
  • Сургууль хоорондын хамтын ажиллагаанд зуучлах

EDU Academy | Гадаад хэлний сургалт

  • PTE, IELTS, SAT зэрэг олон улсын шалгалтанд бэлтгэх болон ерөнхий Англи хэлний онлайн сургалтууд
  • Ажлын байран дээрх мэргэжлийн Англи хэлний сургалт (Байгууллагуудад зориулсан)

EDU Consultancy | Боловсролын зөвлөх үйлчилгээ

  • Гадаадад суралцах болон, мэргэжлийн ажилд ороход бэлтгэх ментор хөтөлбөр
  • Эрдэм шинжилгээний туслах ажил болон бусад ажлын зуучлал
ЭДҮМАСТЕР

Бусдаас юугаараа онцлог, ялгаатай үйл ажиллагаа явуулдаг вэ?

Бид зөвхөн гадаадад сургууль зуучлалын үйл ажилллагаа явуулаад зогсохгүй  тэднийг эх орондоо болон дэлхийд үнэлэгдэх ур чадвартай иргэн болгоход туслах зорилгоор сургуулиуд, мэргэжлийн байгууллага, компаниуудтай хамтарч үйл ажилагаагааг цогц хэлбэрээр явуулахыг зорин ажилладаг.

Мөн мэргэшил дээшлүүлэх түр хугацааны сургалтуудыг хичээллүүлж байна.

Салбартаа олон жил ажилласан мэргэжилийн хүмүүс ажилладаг тул таны цаг мөнгийг хэмнэх зөвлөгөө, мэдээлэл, чанартай үйлчилгээгээр цаг тухайд нь хангаж үйлчилнэ.


Манай баг хамт олон

Төмөржавын Эрдэнэцэцэг
Албан тушаал

Оюутнуудыг суралцах явцдаа дадлага хийх, мэргэшил дээшлүүлэх, судалгаа хийх болон мэргэжилээрээ эх орондоо болон гадаадад ажиллах боломж олгохоор Charles Stuart Их сургуулийг төгссөн, хүний нөөцийн удирдлагын магистр, боловсрол зуучлалын салбарт 5 жил ажилласан туршлагатай

Мөнхөөгийн Алтанцэцэг
Албан тушаал

Австралийн сургалт зуучлалын салбарт ажиллах PIER эрхтэй, боловсролын ухааны магистр, арилжааны даатгалын салбарт 19 жил ажилласан туршлагатай, “Дасгалжуулалтын академи”-ийн амбассадор, ментор

Sophia Michael
Албан тушаал

Австралид суралцах, аялах, амрах, гэр бүл дээрээ зочлох визний асуудлыг хариуцаж Michael Migration Agents – цагаачлалын агентлагийн албан ёсны зөвлөх, Австралийн Цагаачлалын хүрээлэн болон NSW хуулийн нийгэмлэгийн гишүүн, Бизнесийн бакалаврын зэрэгтэй, Хууль зүйн бакалавр, Австралийн боловсролын болон цагаачлалын салбарт олон жил ажилласан туршлагатай (албан ёсны үйлчилгээ явуулах эрхийн дугаар 0641263)

Пүрэвжаргалын Номин
Албан тушаал

ШУТИС - Архитекторчийн бакалавр зэрэгтэй, UX дизайнерийн сургууль төссөн, мэргэжлээрээ 2 жил ажилласан туршлагатай Дизайнер

Уша Шарма
Албан тушаал

Непалийн NAATI CCL онлайн сургуульд Англи хэл, PTE, IELTS шалгалтанд бэлтгэх сургалтыг 12 жил заасан туршлагатай, англи хэлний багш